Лүн сумын нутагт зам, тээврийн ослоор 4 хүн нас барлаа... Төв аймгийн Баянхангай сумын нутагт зам, тээврийн ослоор 5 хүн газар дээрээ нас барлаа...
Цаг бусаар амь насаа алдана гэдэг хамгийн харамсалтай хэрэг. Үүний тэргүүлэх шалтгаануудын нэг бол зам тээврийн осол. Гэхдээ ослын шалтгааныг замын чанар луу “чихэж” явсан үе саяхан. Тэгвэл хот, хөдөөгийн замын чанар сайжирч буруу өгөх зүйлгүй болсноор жинхэнэ шалтгаан нь тодрох болсон. Энэ бол жолоочийн хариуцлагагүй байдал гэдгийг “Зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарч байна” гэх албаныхны мэдээлэл баталдаг. Ялангуяа баяр наадмын үеэр зам тээврийн осол эрс нэмэгддэг аж. Өнгөрсөн Үндэсний их баяр наадмаар 423 осол гарч, 16 хүн амиа алджээ.
Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ” аяныг өрнүүлэн удаа дараа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж буй. Энэ наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийг ая тухай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нийт 646 гаруй алба хаагч, нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч замын хөдөлгөөн зохион байгуулж үүрэг гүйцэтгэхээр болоод байгаа.
Харин манай сайтын зүгээс сэрэмжлүүлэг болгох үүднээс томоохон ослуудаас сануулж байна.
2016 онд Төв аймгийн Лүн сумын нутагт ноцтой осол гарч дөрвөн хүн газар дээрээ нас барсан бол сарын өмнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэх газарт “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унан таван хүн амь насаа алдсан. Мөн ганцхан сарын дотор нэг аймагт зам, тээврийн ослоор 11 хүн амиа алдсан тохиолдол ч бий.