Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас зургаан настай хүүхэд өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 08-ны 19.00 цагийн үед алга болсон гэх дуудлага мэдээлэл иржээ. Тус сумын цагдаагийн хэлтсээс охиныг эрэн хайх ажиллагааг явуулсан боловч хүүхэд нүхэн жорлонд унаж амь насаа алдсан байдалтайгаар олдсон байна.
Сэрэмжлүүлэг: Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.