Замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжгүй оролцсоны улмаас осол болж дөрвөн хүн амиа алдлаа. Энэ осол өнгөрсөн мягмар гаригийн 02.00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 52-ын давааны орчимд гарчээ. 7078 УБЧ улсын дугаартай Мицүбиши Пажиро маркийн машин онхолдож, ослын улмаас жолооч болон гурван зорчигч нас барж, хоёр зорчигч Гэмтлийн эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд, эмчлүүлж байна. Гэмтсэн хоёр зорчигч эгч дүүс аж. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Төв аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Б.ЭНХ