Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 гэсэн хоёр янз байх юм. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна.
Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10 000 төгрөг байна.