Бээжин Улаанбаатарын галт тэргээр зорчиж явсан манай улсын иргэн Наушк боомт дээр мансууруулах бодис хууль бусаар авч явсан хэргээр баригдсан байна.
Тэрбээр 67.5 кг бодис авч явснаа Төвд эмнэлгийн эм хэмээн тайлбарласан ч гаалийнхан шинжилгээ хийгээд фенфлурамин хэмээх бодис агуулсан 3620 ширхэг эм байсныг хураан авчээ. Хэрэгтэн уг бодисыг Эрхүүд амьдардаг монгол хүнд дамжуулах ёстой байсан гэж мэдүүлж байгаа гэнэ.
Фенфлурамин гэдэг бодис нь 2006 оноос ОХУ-ын хуулиар мансууруулах бодисын жагсаалтад орсон бөгөөд хэрэглэхийг хориглосон юм байна.
Энэ сард бас нэг монгол залуу уг бодисыг оруулах гэж байгаад Оросын хилчдэд баригдсан тул ОХУ-ын цагдаагийнхан зохион байгуулалттай хэрэг гэж үзэж, нарийн шалгаж байгаа аж.
М.Сугараа