Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх удаагийн аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ Ерөнхийлөгчид өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харьяатаас гаргах тухай зарлиг гаргаж, Аварга овогт Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрөв.