ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт өндөглөсөн тухай Reuters мэдээлэв. Уулзалт 80 минут үргэлжилсэн бөгөөд хоёр удирдагч Иран, Украин, Сири, Венесуэлийн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Уулзалтын дүнгийн талаар Цагаан ордны гаргасан мэдэгдэлд хоёр улсын хоорондын харилцааг сайжруулах нь зөвхөн тус хоёр улсын төдийгүй дэлхийн нийтийн ашиг сонирхолд нийцэж байгааг Владимир Путин, Доналд Трамп нар хүлээж зөвшөөрсөн тухай дурдсан байна. Үүнээс гадна хоёр улсын удирдагчид 21-р зууны зэвсгийн хяналтын загварын хэлэлцүүлгийг ерөнхийлөгч Трампын урьд нь мэдэгдэж байснаар Хятадын талыг оролцуулан үргэлжлэх ёстой гэдэг дээр санал нийлснийг мөн онцолжээ. Уулзалт эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тоглоом шогломоор Путинээс Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг гуйжээ. Владимир Путин, Доналд Трамп хоёрын анхны бүрэн хэмжээний уулзалт 2018 оны 7-р сарын 16-нд Хельсинкид болсон юм. Тэгэхэд ерөнхийлөгчид дөрвөн цагийн турш ярьж байсан.