Өнөөдөр Японы Осака хотод “Их 20” уулзалт болж байна. ОХУ болон ӨАБНУ-ын төрийн тэргүүн нарын хоёр талын уулзалт сунжирсан тул чуулган цагаасаа бага зэрэг хоцорч эхэлжээ. Албан ёсны хурал эхлэхээс өмнө төрийн тэргүүн нар уламжлал ёсоор хамтдаа зургаа авахууллаа. Протоколын дагуу эхний эгнээний голд энэ удаагийн уулзалтын эзэн улсын тэргүүн Абэ Шинзо барлаж, баруун талд нь Аргентины Ерөнхийлөгч Маурисо Макрид харин зүүн талд нь 2020 оны “Их 20” ийн уулзалтын зохион байгуулах орон Саудын Арабын өв залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман нар байрлажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын хунтайжийн дэргэд байрласан бол Владимир Путин Аргентины тэргүнтэй зэрэгцжээ. Зураг авахуулахаас өмнө Трамп, Ши Жинпинь нар гар барилцан мэндэлжээ. Мөн хэдхэн цагийн дараа хоёр талын уулзалт хийх Путин, Трамп хоёр зогсоогоороо товчхон ярилцсан байна. Зураг авах ёслолд ойрхон ойрхон бие нь тавгүйрхээд байгаа Германы канцлер Ангела Меркель байлаа. Энэ удаагийн төрийн тэргүүн нарын чуулга уулзалтын гол сэдэв газрын тосны зах зээлийн тогтворгүй байдал, дэлхийн эдийн засаг донслоход хүргээд байгаа Вашигтон ба Бээжин хоёрын худалдааны тулаан, Оманы хоолой дахь хямрал зэрэг асуудал байх болно хэмээн шинжээчид үзэж байна.