Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музей байгуулахыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болголоо.
Ташрамд сануулахад, энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Чингис хаан судлалын хүрээлэн" байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ийнхүү анх удаа Чингис хааны музейг байгуулах шийдэл гарч байна.