Зуны халуунд бага насны хүүхдүүд наранд “цохиулах” нь элбэг. Тэр дундаа ходоод, гэдэс нь хямарч, халдвар авах эрсдэл нэмэгддэг байна. Тиймээс зуны цагт хүүхдүүдэд нас, биеийн жинд нь тохируулан ус уулгахыг эмч нар зөвлөв. Хар цай, хярам, ундаа зэрэг нь амны цангаа тайлахаас хэтрэхгүй. Ус биеийн шингэнийг маш сайн сэлбэдэг тул эцэг, эхчүүд доорх зөвлөмжийг дагаарай.