Нийслэлийн хэмжээнд 2019 онд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийжээ. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрснээс 799 буюу 64.7 хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 133 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 55 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, гүйцэтгэлийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулан зөрчил гаргасан 87 аж ахуйн нэгж, иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар 80, зөрчлийн хэрэг 7 газарт нээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулж ажилласан.
Хяналт шалгалтаар дараах ЗӨРЧЛҮҮД илэрлээ. Үүнд:
Хүнс, мал эмнэлэг, эрүүл ахуйн хяналтаар
- Үйлдвэрүүдийн 34.3 хувь нь үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, зохион байгуулалт, дотоод бүтэц буюу өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, барилгын засвар үйлчилгээ хийгдээгүй байна. /СХД-ийн Дөрвөн Од интернэшнл ХХК, Дөлгөөн эх тэнгис ХХК, Тэрх сэрвэн ХХК, Шилдэг мах ХХК, ХУД-ийн иргэн Б.Нацагдорж, Их ноён хүнс ХХК, Мон сүндэ ХХК, БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, БЗД-ийн Баян тал борц ХХК, Мөнх төгрөг ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Голден мийт ХХК-иуд/
- ЧД-ийн Цэнгэг айс ХХК-ийн ажлын байр нь хүнсний үйлдвэрийн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлийн хэсэгт ажилчдын ариун цэврийн өрөө нь байрладаг, мэргэжлийн ажилчингүй байна.
- Иргэн Ж.Ариунзулын махны агуулах, мах ангилан савлах үйлдвэр нь улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй барилгад явагддаг.
- Мах махан бүтээгдэхүүний 83 үйлдвэрийн 43.7 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүнийг агуулах, гүн хөлдөөлтийн камерт хадгалахдаа ангилж, төрөлжүүлэн хана шалнаас зайтай хураагаагүй, хаягжилт, тэмдэглэгээ хийгээгүй, технологийн горимд хяналт тавьдаггүй. /СХД-ийн Мон мийт ХХК, Ж.Ариунзул, Ихэршарангад ХХК, Тун од ХХК, УБ импекс ХХК, Бийлэг ХХК, Бийлэг хүнс ХХК, Оргилон гүн ХХК, Капитал маркет ХХК, ХУД-ийн Баялаг комплекс ХХК, иргэн Нацагдорж, БГД-ийн Хос гарьд ХХК, Жэй Экс Си Эс ХХК, Ванкалби ХХК, Баялаг мийт фүүдс ХХК, Монгол маркет ХХК, СБД-ийн Ажигана ХХК, Билгүүн марал од ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Дибиюу цех, БНД Өнөөгийн цех, БЗД-ийн Мөнхийн хүнс, Их нэмэр ХХК, Баян тал борц ХХК, Титэм тэнгэр, Домогт хийц ХХК, Хүнскомлекс ХХК, Очир дангинас ХХК НД-ийн Монгол мах эко ХХК-иуд /
- ХУД-ийн Их ноён хүнс ХХК, Өсөх түрүү, Буян Ундарга Ди Эс ХХК, Б.Нацагдоржийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан үндсэн түүхий эд маханд гарал үүслийн баталгаажилтгүй, архивлаж хэвшээгүй байна.
- Мал эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй /өөрсдөө угаалга цэвэрлэгээ хийдэг/, 52 хувь нь тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчилтэй. /БГД-ийн Хьелти фүүдс ХХК, Баялаг мийт ХХК, Дэвжих оюу ХХК, Ванкалби ХХК, Жэй Экс Си Эс ХХК БЗД-ийн Мөнхтөгрөг ХХК, Мөнхийн хүнс ХХК, ХУД-ийн Их ноён хүнс ХХК, Өсөх түрүү ХХК, Буян ундрага, Ди Эс ХХК-иуд, иргэн Б.Нацагдорж нар зөрчсөн/
- БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, Хьеэлти фүүдс ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Номт монгол ХХК, НД-ийн Монгол эко мах ХХК-иуд нь махны үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус, угаалга цэвэрлэгээ хийхэд тохиромжгүй, ус чийгэнд тэсвэргүй зэвэрсэн, бүтээгдэхүүнд дам бохирдол үүсгэхээр тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэсэн .
- Хан Уул дүүргийн иргэн Б.Нацагдоржийн цехийн унд, технологийн ус /зөөврийн/ нь лабораторийн сорилтын дүнгээр бичил биетэний ерөнхий тоо их /212/ гарсан .
- Хүнс компекс ХХК, Дөрвөн Од интернэншл ХХК зэрэг шалгалтад хамрагдсан газрууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээний бүрдэл, магадлагаа, баталгаажилт дутуу байна.
- Сонгинохайрхан Тэрх сэрвэн ХХК, Язгууртан эко хүнс ХХК, иргэн Б.Нацагдорж нарын үйлдвэр, цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний дүнгээр нянгийн бохирдол илэрсэн нь цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үр дүн хангалтгүй байгааг харуулж байна.
- махны 77 үйлдвэр буюу 93 хувь нь өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд хяналт тавьж, чанар аюулгүй байдалд баталгаа гаргах дотоодын лабораторигүй, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй байна.
- Нийт үйлдвэрүүдийн 64 буюу 77.3 хувь нь дотоод хяналтын ажилтан томилсон тушаал, ажиллах журам боловсруулсан ч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авдаггүй, зохистой дадлыг нэвтрүүлээгүй байна. /Дөлгөөн эх тэнгис ХХК , Агро нэгтгэл трейд ХХК , Хоргын хүү ХХК, Монгол фүүд ХХК, Тэрх сэрвэн ХХК, Их шарангад ХХК, Шилдэг мах ХХК, Капитал маркет ХХК, Оргилон гүн ХХК, Бийлэг ХХК, Улаанбаатар импекс ХХК, иргэн Д.Туул, Ди Эйч Ти Эн ХХК-иуд/
- СХД-ийн Монгол фүүд ХХК, СБД-ийн Ажигана ХХК-иуд бүтээгдэхүүний шошгод хадгалах хугацааг 14-30 хоног гэж бичсэн, СБД-ийн Очирваань сүлд уул, Аажаагийн хишиг ХХК-ийн банш буузны үйлдвэр нь бүтээгдэхүүний шошгод тэжээлэг чанар, ханасан болон ханаагүй тосны агууламжийг тусгаагүй.
- Монгол фүүд ХХК, Тэрх сэрвэн ХХК, Дөлгөөн эх тэнгис ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөх тосны агууламж лабораторийн шинжилгээгээр 56-74%-тай гарсан боловч бүтээгдэхүүний шошго дээр өөх тосны хэмжээг 20-30% гэж бичсэн, БЗД-ийн Хүнс комплекс ХХК нь хиамны орцод тахиан мах /тахиан махан фарш/ хийдэг боловч шошгод тэмдэглэдэггүй, Очирдагинас ХХК нь “Баянмонгол” нэрийн нөөшилсөн махны шошгод орцыг тодорхой тэмдэглээгүй, ЧД-ийн Тэнгэрийн хас шил ХХК, Дибиюу ХХК, БЗД-ийн Мөнхийн хүнс, Мэргэн ойл говь хоршоо, Мөнх төгрөг ХХК, иргэн Г.Амгаланчимэг, Д.Чимэдцэеэгийн үйлдвэр цех нь бүтээгдэхүүний шошгонд тэжээлэг чанар, шимт бодисыг огт бичээгүй.
- Нийт махны үйлдвэрүүдийн 40 буюу 48 хувь нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайварыг дахин боловсруулдаг болон хаана нийлүүлдэг нь тодорхойгүй.
- Ихэр шарангад ХХК, Мах маркет ХХК, Преком ХХК, Ундрага хайрхан ХХК-иас бусад шалгалтанд хамрагдсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 79 буюу 95 хувь нь цахилгаан тасарсан нөхцөлд ажиллах нөөц үүсгүүргүй, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах журамгүй байна.
- Махны үйлдвэрүүдийн 75 буюу 90.9 хувь нь махыг агуулахаас чөлөөлсний дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, агуулахын дотоод орчноос улиралд 1-ээс доошгүй удаа нян судлалын шинжилгээнд хамруулж, сорилтын дүнг архивлаж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг тооцдоггүй зөрчил илэрсэн.
Газрын харилцаа, Байгаль орчны хяналтын чиглэлээр:
Ихэр шарангад ХХК, Преком ХХК, Циан сэн тиан ий ХХК-иуд нь эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн Преком ХХК нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшдэг. Дун фан интернэйшнл ХХК нь нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй. Преком ХХК, Дун Фан интернэйшнл ХХК, Цан сэн тиан ий ХХК, Шилдэг мах ХХК, Монгол эко мах ХХК, Ди эйч ти эн ХХК, Юнисолван ХХК, Мах экспорт ХХК, Хүнс комплекс ХХК, Жагаа санрайс ХХК-иуд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр:
Шалгалтаар Есөн Од Фүүд Интернэшнл ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтын дагуу үндсэн ажлаас гадуур байгуулсан Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлдэг даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулаагүй,
Идлэг фүүдс, Дойчевурст, Шилдэг мах, Бийлэг хүнс, Үүлэнгөү ХХК нь зарим ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн боловч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт, баталгаажуулалтыг дутуу хийсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад:
Шалгалтаар Саян-Уул ХХК, ХКҮ ХХК, Монмийт ХХК, Домогт хийц ХХК, Мөнхтөгрөг ХХК, Цэнгэг айс ХХК, Хатансүйх хүнс ХХК, Дөрвөн од интернэшнл ХХК, Мөнхтөгрөг ХХК, Стандарт мах ХХК, Рояал хүнс ХХК, Ди Эйч Ти Эн ХХК, Мөнхтөгрөг ХХК, Русские калбосы ХХК, Мах маркет ХХК, Монгол марке” ХХК, Мах импекс ХХК, Нью оникс ХХК, Хүнс комплекс ХХК, Ванкалби ХХК, Дунфань ХХК.... зэрэг нийт 34 аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй аюулгүй ажиллагааны журам боловсруулаагүй, эрсдлийн үнэлгээ хийгээгүй зөрчил хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөө төсөв батлаагүй ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөггүй, тоног төхөөрөмжийн гэрчилгээ аваагүй, даралтад савны баталгаажилт хийгээгүй ашиглах зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулаагүй, эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оруулж, дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчил гаргасан байна.