Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян эрчийг авсаар байна. Одоогийн байдлаар эмчилгээнд шаардлагатай байгаа мөнгөний 60 орчим хувь нь цугласан байгаа юм. Тэгвэл "Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг"-ийн эмч, ажилтан нар уг давалгаанд нэгдэхээр болжээ. Ингэхдээ албан байгууллага, компаниудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, түүнээс цугласан мөнгөө О.Дөлгөөнд хандивлах сайхан санаачилга гаргажээ.
Мөн яаралтай хагалгаанд орох ёстой байгаа О.Дөлгөөнд хандив өгөх зорилготойгоор сагсан бөмбөгийн тамирчид нэгдэж хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Тус хандивын тоглолт ирэх долдугаар сарын 01-нээс 02-ны өдрүүдэд 18.00 цагаас СТО-д зохион байгуулагдах бөгөөд Алдар Танан Гарьд – Хасын Хүлэгүүд, Алтан Дорнодын Дайчид – Ховд Шонхрууд гэсэн шилдэг дөрвөн баг тоглох гэнэ.