2019 оны есдүгээр сарын 20-ны орой Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг сэжигтнээр баривчилсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэх асуудлыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс түүнийг зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол нь хууль зөрчсөн хэмээн үзэж, сулласан байна.