Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьжээ. Тодруулбал, өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 20-ны орой 19 цагийн үед гэрт нь нэгжлэг хийж, 22 цагийн үед түүнийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулсан байна. Харин өнөөдөр үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх гэнэ.
Тэрбээр 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгой төсөл хариуцсан сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт АТГ-ынхан шалгаж эхэлсэн. Улмаар Шведэд Элчин сайдаар сууж байхад нь буцаан татаж хэрэгт байцааж эхэлсэн байна.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын өгсөн 178 хуудас материалыг М.Энхсайханыг холбогдуулсан хэрэгт хамтатган шалгаж эхэлсэн билээ.