Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны Хөтөлийн замд 15-04 УБГ улсын дугаартай “Камаз” маркийн машин 45-21 УБИ улсын дугаартай “Аксент” маркийн машинтай мөргөлдөж, хоёр хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа.
“Аксент” маркийн машины жолооч Г, хажуугийн суудалд сууж явсан бага насны хүүхдийн хамт эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдлаа. Мөн замын хажууд явж байсан явган зорчигч осолд өртөн хүнд гэмтжээ.
Ослын шалтгааныг тогтоохоор Замын цагдаагийн Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид ажиллаж байна. Жолооч, явган иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ сахиж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.МАРТ