Сүүлийн хэд хоног энд тэнд галдан шатаасан хэрэг удаа дараа гарах бол лоо. Сонгинохайрхан дүүрэгт шата хууны агуулах шатсанаас гадна айлын гэр, автомашиныг санаа тай шатаасан хэрэг гарчээ.
Тус дүүргийн 22 дугаар хорооны Хилчний гудамжинд оршин суудаг Б гэдэг эмэгтэйн гэрийг өчигдөр 14.00 цагийн үед гаднаас нь шатахуун цацаж байгаад галджээ. Хохирогч болон хөршүүд нь цагдаагийн байгууллагад өгсөн мэ дээллээр уг хэргийг Б-ийн хамтран амьдрагч Н гэх эр согтуудаа үйлдээд зугтсан байна.
Тэрбээр гэрийг нь ша таагаад зогсохгүй Б-ийн 96- 04 УБК дугаартай микроавтобусыг ч галдсан аж. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ажилт наас уг хэргийн талаар тодруулахад “Сэжигтэн Н-ыг эрэн сурвалжилж байгаа.
Тэрбээр айлыг гэр, машиныг галдчихаад хэргийн газраас зугтсан. Одоо болтол олдохгүй байна. Чухам юунаас болж ийм хэрэг үйлдэв гэдэг нь сэжигтнийг саатуулсны дараа л тодорхой болох байх” гэлээ. Н хохирогчтой хамтран амьдраад удаагүй аж. Тухайн үед хохирогч гэртээ байгаагүй бөгөөд хөршүүд нь гал гарч байгаа тухай дуудлага өгчээ.
Г.Равжаа