Сэлэнгэ аймгийн иргэдийг сүүлийн хэд хоногт түгшүүрт автуулаад байгаа галдан шатаагч уржигдар орой “ажлаа” дахин хийжээ. Гэмт этгээд энэ удаа айлын байшин, автомашиныг шатаажээ. Үйлдлийнх нь арга өмнөх галдан шатаасан хэргүүдтэй ижил байгаа хэмээн тус аймгийн хуулийн бай гууллагын эх сурвалж мэдээллээ.
Цагдаа, тагнуулын байгууллагынхан өндөрж үүлсэн бэлэн байдал зарлаж, байнга эргүүл хяналт тавьж байгаа ч гэмт этгээдийг илрүүлээгүй байгаа юм. “Зурагтаар саяхан бусдын эд зүйлийг галдан шатаадаг гэмт хэрэгтний тухай кино гарсан.
Уг киноноос сэдэл авсан хэн нэгэн этгээд айлын байшин, автомашиныг галдан шатааж буй бололтой. Бид эрэн сурвалжилж байгаа ч хэн уг хэргийг үйлдэж байгааг хараахан тогтоогоогүй байна” гэж цагдаагийнхан хэлэв. Аймгийн прокурорын байгууллагын ажилтнаас энэ талаар тод руулахад “Аймгийн төвийн зүүн хэсэгт байдаг хэдэн байрны орчимд энэ хэргийг үйлдсэн байна. Эдгээр хэрэг тэй холбогдуулж ямар нэгэн хүн саатуулаагүй” гэв.
Тус аймагт өнгөрсөн сарын 28-29-нд таван айлын автомашин, байшин, гараашийг шатаасан хэрэг гарсан юм.