Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар сэрүүсэж, нойтон цас орохыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш ихэнх нутгаар сэрүүсэж, салхи, шуургатай байхыг анхааруулав.
Тодруулбал, тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 1 хүртэл зарим газраар салхины хурд 14-16 метр хүрч, шуурах аж. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-4, өдөртөө 14-19 градус дулаан байна гэж “тэнгэрийн зурхай”-д буужээ.