Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрсний тээврийн замын нөхцөл байдлын талаар "Баян зам тээвэрчдийн холбоо", "Тээвэрлэгч компаниудын эрх ашгийг хамгаалах нэгдсэн зөвлөл", "Монголын тээвэрлэгчдийн гэргий нарын холбоо" ТББ-ууд хамтран мэдээлэл хийж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Баян зам тээвэрчдийн холбооны УЗ-ын гишүүн П.Баярхүү "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын хоёр удаагийн хурлаар нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдсэн. Энэ ажил нь хийгдээд дээрдэх болов уу гэтэл сүүлийн 14 хоногийн турш Хятадын талаас хийсэн удаа дараагийн мэдэгдлүүдээс улбаалан нүүрс тээврийн үнэ огцом унаж эхэллээ. Тухайлбал, 115 юаниас 65 юань болоод байна. Өөрөөр хэлбэл, бараг 50 юаниар уналаа. Тээврийн компаниуд шууд алдагдалд орох нөхцөл байдал үүссэн. Иймд Засгийн газар яаралтай хуралдаж, дорвитой арга хэмжээ авахгүй бол нүүрсний экспорт зогсох, жолооч нар ажилгүй, цалингүй болох эрсдэлтэй үүсэх нь" гэлээ.