Нэгдсэн улсын Нью-Йорк хотод болж, 27 орны 72 тамирчин хурд сорьсон зургаа болон 10 өдрийн 24 дэх удаагийн олон улсын тэмцээнд Монголоос 10 гаруй гүйгч өрсөлдөв. Хоёр жилийн өмнө 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга болсон Ц.Буджаргал энэ удаа ч хамгийн шилдэг нь байлаа. Спортын мастер цолтой тэрбээр 10 өдрийн хугацаанд 1221 км зам туулж, түрүүлэх болзол хангажээ. Мөн зургаан өдрийн 50-59 насны эмэгтэйчүүдийн ангилалд Ж.Батчимэг (499.5 км) түрүүлж, 60-69 насны эрэгтэйчүүдийнхэд ОУХМ Ш.Батсүх хоёрдугаар байр (486.7 км) эзлэв.