Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хэд хоногийн өмнө сэтгэцийн өөрчлөлттэй О гэдэг эр бусдын гарт хорлогджээ. Түүний амь насыг хохироосон хоёр залууг Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүлсэн бөгөөд тэд царилаар О-гийн толгойд нь цохиж хөнөөсөн гэнэ. Талийгаач О-г нутаг усныхан нь сэтгэцийн өөрчлөлттэй гэдгийг мэддэг төдийгүй, түүнээс айдаг аж.
Учир нь тэрбээр том хутга байнга түрийлж явдаг, өвчин нь хөдлөхөөрөө түүнийгээ барьж хүмүүсийг айлгадаг байсан гэнэ. Тэрбээр сумынхаа иргэдийг айлгаад зогсохгүй гэр орныхноо сүүлийн үед тайван байлгахаа больсон аж. Түүний амь насаа алдсан хэрэгт 60 гаруй настай төрсөн эгч О-г сэжиглэн цагдан хорьжээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол О эгч дүү нартайгаа нийлж уг хоёр залууд захиалга өгсөн хэмээн мэдүүлж байгаа гэнэ.