Дөнгөж сая 100 айл орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.