Жиү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн АНЭУ-д өчигдөр эхлэв. Манай улсаас 55 тамирчин өрсөлдөж буй тэмцээний өмнө болсон дэлхийн наадмаас хоёр бөх мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, хөвгүүдийн 30 кг-д барилдсан “Гаруда” клубийн тамирчин, долоон настай Б.Есүхэй мөнгө, охидын 22 кг-д өрсөлдсөн зургаан настай З.Цэлмүүн хүрэл медалиар энгэрээ мялаав. ДАШТ энэ сарын 26-нд дуусна.