Түүхий эдийн “Эмээлт” захад өчигдрийн байдлаар адууны ширийг 12 000, цагаан адууныхыг 50 000, тэмээнийхийг 25 000 төгрөгөөр худалдан авч байв. Ямааны арьс том, жижгээсээ хамаарч 20 000-40 000 төгрөгийн үнэтэй байгаа бол хонины нэхий 700, өлөн 500 төгрөгийн ханштай байлаа. Ноолуурыг аль нутгийнх гэдгээс нь хамаарч кг-ыг нь 118 000-126 000 төгрөгөөр худалдан авч байсан нь долоо хоногийн өмнөхөөс 5000 орчим төгрөгөөр буурсан дүн аж. Үүнээс гадна “Хүчит шонхор” захад өчигдрийн байдлаар үхрийн махыг жижиглэнгээр нэг кг-ыг нь 9500-13 000, хониныхыг 7500-9000 төгрөгөөр борлуулж байсан нь долоо хоногийн өмнөхөөс 800-1000 төгрөгөөр өссөн дүн юм.