Хэнтий аймгийн Хэрлэн суманд уржигдар шөнө гурван хүний амь насанд халдсан ноцтой хэрэг гарав. Тус сумын хойд хэсэгт байдаг Баянмөнхийн гудамжинд 60 гаруй настай хөгшнийг жорлонд нь олон удаа хутгалж амь насыг нь хохироосон байна.
Гэмт этгээд шөнө дундын үед хохирогчийнд орж айл асуусан гэнэ. Түүнийг гарсны дараа хөгшин бие засахаар явсан аж. Энэ үед түүний амь насыг хохироожээ. Гадаа чимээ гарахыг сонссон 27 настай охин нь гарахад гэмт этгээд хүчирхийлж, дараа нь нэлээд хэдэн удаа хутгалсан гэнэ.
Уг эмэгтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Аймгийн Эрүүл мэндийн төвийнхөнтэй хол богдож биеийн байдлын талаар тод руулахад “Бие нь харьцангуй сайжирч байна. Бид шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа” гэв. Түүгээр ч зогсохгүй бага насны охиныг нь шархдуулсан гэж тус айм гийн хуулийн байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Гэмт этгээд хэргийн газраас зуг таж сураггүй болсон бөгөөд цагдаагийнхан эрэн сурвалжилж, нийслэлээс ЭЦГ, УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн Ажлын хэсэг томилон өчигдөр өглөө тус аймгийг зорьсон байна.
Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын эрх бүхний албан тушаалтнаас тодруулахад “Хүн амины ноцтой хэргийг бид шалгаж байна. УМБГ, ЭЦГ-ын Ажлын хэсгийнхэн шалгалтаа дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Чухам юунаас болж энэ хэрэг гарсан талаар гэмт этгээд баригдсаны дараа мэдээлэл өгөх болно” гэлээ.
Г.Равжаа