Багануурын нүүрсний уурхайд үүсээд буй "Алтайн гянт" ХХК болон "Багануур" ХК-ийн хоорондын лицензийн маргааны талаар бид өнгөрсөн долоо хоногт сурвалжилсан билээ. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд 13:30 цагт болно.
Урьдчилсан мэдээллээр "Багануур" ХК-ийн ажилчид Улсын дээд шүүхийн гадны эрх ашгаа хамгаалахаар жагсаж буй гэлээ. Шүүхийн үйл явцын талаар бид та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно.