Манай улс 2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай, Налайх зэрэг олон хүн амтай болон алслагдсан дүүргийн зорилтот бүлгийн 2-24 сартай хүүхдүүдийг хатгалгааны эсрэг 13 цэнт вакцинд хамруулж эхэлсэн билээ. Сүүлийн жилүүдэд агаар, орчны бохирдлоос үүдэлтэй ханиад, томуу дэгдэн, өвчин амархан хүндэрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд 119 дүгээр тушаал гаргаж, улсын хэмжээнд дээрх насны багачуудыг бүгдийг нь хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулах болов. Тодруулбал, хүүхдийг хоёр, дөрөв, есөн сартайд нь буюу гурван удаагийн тунгаар тарьж байж дээрх өвчний дархлаа тогтох юм. Ингэснээр вакцин хийлгэсэн хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа 35 хувь буурч, өвчин хүндрэх магадлал 55 хувь багасах боломжтой аж.
Тиймээс улсын хэмжээнд хийж буй халдварт саа болон хатгалгааны эсрэг вакцинд эцэг, эхчүүд хүүхдээ хамруулахыг холбогдох албаныхан зөвлөлөө.