Агаар дахь озоны нягтшил зөвшөөрөгдөх хэмжээнээс давсантай холбогдуулан Мексикийн нийслэлийн эрх баригчид экологийн түгшүүр зарлажээ. Мехико хотын Байгаль орчны комиссын твиттер хуудсанд бичсэнээр тус улсын төв хэсэг өндөр даралтын нөлөөнд орсон байна. Энэ нь агаар мандал дахь бохир бичил хэсгүүд задарч, сарнихад саад болдог аж.
Түгшүүр зарласан үед тээврийн хэрэгсэл ашиглахыг хоёр дахин хязгаарлаж, аж үйлдвэрүүд хорт хийн хаягдлаа 30-40 хувиар бууруулах үүрэг хүлээдэг. Үүнийг зөрчвөл өндөр торгууль ногдуулдаг гэнэ. Хүн ам, ялангуяа эмзэг давхаргынханд гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.
Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр азотын давхар исэл болон нүүрс-устөрөгчөөс газрын озон давхарга үүсдэг бөгөөд энэ нь амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлдэг аж. Зарим мэдээнээс үзвэл экологийн асуудлын улмаас Мехико орчимд жил бүр 20 мянга гаруй хүн амьсгал хураадаг байна.