Сэлэнгийн Мэргэжлийн хяналтын газрынхан аймгийн төвийнхөө гэр хорооллын 20 айлын хашаан дахь худгаас дээж авч, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлжээ. Химийн шинжилгээгээр авсан дээжийн 90 хувьд нь хатуулаг, төмөр, аммони хүлцэх хэмжээнээс их илэрч, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон байна.
Үүнээс гадна нян судлалын шинжилгээгээр нийт дээжийн 30 хувь нь бохирдолтой, тэр дундаа гэдэсний савханцар, бактери агуулсан нь илэрсэн гэнэ. Тиймээс нэн даруй арга хэмжээ авч, гэр хорооллын хашаан доторх, ялангуяа гүний бус, өнгөн хөрсний худгийн усыг унданд хэрэглэхгүй, зөвхөн ахуйн зориулалтаар ашиглах зөвлөмж айл бүрт өгчээ.