Засгийн газраас баталсан “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран жимс, жимсгэний модны суулгацыг 10 хувийн урьдчилгаатай, зургаан жилийн хугацаатай, хүүгүй зээлээр олгож эхэлжээ.
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт болон харьяа дүүргийнхээ хөдөө, аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэнд захиалга өгөх боломжтой. Мөн “Чацаргана” үндэсний хөтөлбөрт 2009-2014 онд хамрагдаж, суулгац авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтөө хийхийг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.