Их Британийн Европын Холбооноос товолсон ёсоороо гарахад долоо хоног үлдээд байхад Нэгдсэн вант улсын ч “brexit”-ийн ч хувь заяа тодорхой бус хэвээр байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн тус холбоонд хандаж “brexit”-ийн хугацааг зургадугаар сарын 30 болгож хойшлуулах хүсэлтийг ЕХ өчигдөр авч үзэж шийдвэрээ гаргажээ. ЕХ-ны 27 орны тэргүүн нар олон цаг хэлэлцсэний эцэст хэрэв Британийн парламент “brexit”-ийн гэрээний төслийг батлах юм тус улсыг ЕХ-оос гарах хугацааг тавдугаар сарын 22 хүртэл хойшлуулах дээр санал нэгджээ. Британийн парламент уг гэрээний төслийг өмнө нь хоёр ч удаа буцаасан билээ. Нийтийн танхим гэрээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Их Британи улсад дөрөвдүгээр сарын 12 хүртэл цаашдаа яах төлөвлөгөөтэй байгаагаа шийдэх хугацаа өгөх аж. “Энэ хүртэл бид ЕХ-с ямар ч гэрээ хэлцэлгүй гарах нэг бол төлөвлөгөөний шинэ хувилбар санал болгох ёстой” гэж тус шийдвэрийн талаар Их Британийн Ерөнхий сайд өөрийн хэвлэлийн баг хурал дээр дүгнэн хэлжээ.