Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускэд “Brexit”-ийг 2019 оны гуравдугаар сарын 29-с зургадугаар сарын 30-нд болгож хойшлуулахыг хүссэн захидал илгээжээ. Тэрээр Британийн парламентад үг хэлэхдээ “Ерөнхий сайдынхаа хувьд би “Brexit”-ийг зургадугаар сарын 30-с хэтрүүлэн хойшлуулахад бэлэн бус байна” гэжээ. Үүнийгээ Ерөнхий сайд “Brexit-ийг урт хугацаагаар хойшлуулах нь парламент биднийг ЕХ холбосон хүйн холбооны тухай бясалган эцэс төгсгөлгүй цаг өдрийг өнгөрөөх сөрөг үр дагавартай байх болно” гэж тайлбарлажээ. Үүнтэй зэрэгцэн Евро комисс Brexit”-ийн хугацааг хойшлуулах нь хууль зүйн болон улс төрийн ноцтой эрсдэлүүдийг дагуулах аюултайг онцолсон мэдэгдэл нийтэлжээ. “Brexit-ийг хойшлуулах асуудлаар Британийн талаас санал болгох ямар ч хувилбар нэг бол 2019 оны тавдугаар сарын 23-нд эсвэл Европын парламентын сонгуулиас хойш болох ёстой” гэж уг мэдэгдэлд бичжээ.