Гүйцэтгэх захирлаа гавлуулсан “Худалдаа Хөгжлийн банк” нэр төрөө сэргээх, харилцагчдаа барьж үлдэх компанит ажлаа эхлээд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Банк гэдэг харилцагчдын итгэл дээр тогтдог бизнес учраас арга ч үгүй биз. Харамсалтай нь нэг галаа унтрааж чадаагүй байтал “Худалдаа Хөгжлийн банк” эчнээ бус шууд холбогдсон дараагийн гал гарлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр телевизийн нэвтрүүлгээр “Худалдаа Хөгжлийн банк”-ийг худалдан авсан түүхийг өөрийн өнцгөөс дурсаж, одоо явуулж байгаа үйл ажиллагааг нь ч асуудалтай гэж дүгнэв. “Худалдаа Хөгжлийн банк”-ийг худалдан авсан мөнгөний эх үүсвэрийн тал дээр олон улсын байгууллагууд эргэлзэж байсан тухай ярьж, энэ нь ч баримтаар батлагдсан.
Уг орчуулга албан ёсны орчуулга биш болно. Дэлгэрэнгүй орчуулгын үргэлжлэл бий. Эх сурвалж:
https://wikileaks.org/plusd/cables/06ULAANBAATAR881_a.html
Ерөнхийлөгч асны хэлж байгаагаар “Худалдаа Хөгжлийн банк”-ыг хувьчилан авах “мөнгөө хаанаас олсон бэ” гэдэг асуултанд “хүүгүй, хугацаагүй, барьцаагүй зээл гаднаас олж чадсан” гэдэг тайлбар өгсөн гэнэ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг “Худалдаа Хөгжлийн банк”-ны олон нийттэй харилцах албанаас асуусан боловч хариулт өгөх боломжгүй гэлээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн ярьсан үнэхээр үнэн бол ийм тайлбар өгсөн “Худалдаа Хөгжлийн банк”, уг хариултыг нь хүлээж авсан төрийхөн, юу болж байгааг нь олон түмэнд хэлээгүй Ерөнхйилөгч асан өөрөө ч ард иргэдээ дэндүү тэнэг гэж бодсон бололтой. Энэ үлгэр шиг тайлбарт итгэх хүн байгаа гэж үү. Монгол хамгийн өндөр зээлийн хүүтэй улсын нэг учраас мөнгө олох хэр хэцүү, ийм нөхцөлтэй зээл олдох боломжгүй гэдгийг бид дэндүү сайн мэднэ. “Худалдаа Хөгжлийн банк” бизнес эрхлэгч нарт 15-н сая төгрөг хүртэлх хэмжээний зээлийг жилийн 22.8, 30-н сая хүртэлх зээлийг 20.4 хувийн хүүтэй өгнө гэж цахим хуудаснаа тавьсан байгаа.
Дэлхийн дунджаар эргэн төлөх чадвар өндөр гэсэн үзүүлэлттэй хүмүүс 10.3-12.5-н хувийн хүүтэй зээл олох боломжтой судалгаа 2019 онд гарсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр бизнес хийх гэж 30-н сая төгрөг зээлсэн дотоод бизнес эрхлэгч үндсэн зээлийн буцаан төлөлт дээрээсээ нэмээд жилд 6’120’000 төгрөгийг хүүнд өгч байгаа. Харин манай арилжааны банкнууд дэлхийн жишгийн дагуу зээлийн хүүгээ тогтоодог байсан бол уг зээлийн жилийн хүү 3’750’000 төгрөг буюу хоёр дахин багсах боломжтой байна. Ийм нөхцөлтэй зээл олгодог банкуудтай байсан бол жижиг дунд бизнесийн хөгжил хэр хэмжээнд очиж манай эдийн засаг хэр тэлэх боломжтой байсан бэ. Хүүгээ төлөх боломжгүйгээс дампуурах нь Монголын жижиг дунд бизнесийн дүр зураг болоод байна. Арай томоохон бизнесүүд нь гадаадын банкуудаас мөнгө олох гэж царайчилна. Харин нөгөө хэд нь “Монголын зах зээлийг мэдэхгүй учраас Монгол банк баталгаа гаргах ёстой” гэнэ. Эргүүлээд Монголын арилжааны банк дамжуулсныхаа төлөө хүүгийн хувийг нэмж, ялгаагүй үнэтэй зээл болгоод хаячихна. Юм хийх хүсэл, боломж нь байсан ч шударга аргаар мөнгө нь олддоггүй улсад амьдардаг хүмүүс шүү дээ бид. Мэдээж өндөр зээлийн хүү бизнес эрхлэгч гэлтгүй хувь хүмүүст ч хүндээр тусдаг. Байр, машин, хэрэглээний зээл авах гэж юу болдог билээ. Зээлээ эргэн төлөх чадвартай гэдгээ банкинд батлахын тулд хулгай хийж, худлаа ярих шахдаг. Эргэн төлөх чадвараа батлах нь банкны тавих ёстой зүй ёсны шаардлага. Зүгээр мөнгө авах эрх хэнд ч байхгүй энэ бол хувь хүний ухаан, чадварын асуудал. Хэнд ямар нөхцлөөр мөнгө зээлдүүлэх нь банкны дотоод хэрэг гэдэг туйлын үнэн.
Мөн Монголд зээлийн хүү өндөр байгаад зөвхөн “Худалдаа Хөгжлийн банк”-ийг буруутгах нь шударга бус. Гэхдээ эргэн төлөх чадвараа батлах гэж улсын байгууллагуудын үүдийг сахин, батлан даагч хайн, үндсэн зээлээсээ давах шахсан хүү төлөн зээл авдаг иргэд чинь та нарыг баталгаагүй, барьцаагүй, хугацаагүй зээл олсон гэдэгт үнэхээр итгэхгүй байна. “Худалдаа хөгжлийн банк”-ийг худалдаж авах үед болсон үйл явдлын талаар Ерөнхийлөгч асан худлаа ярьсан ч бай банкны ёс зүйг дагаагүйгээсээ болж өөрсдийгөө эрсдэлд оруулсан нь уг банкны удирдлагийн буруу. “Анод банк”-ны гашуун түүх юуг ч ойлгуулаагүй бололтой. Зөвхөн “Худалдаа Хөгжлийн банк” гэлтгүй “Голомт банк” хүртэл хэрэгт орооцолдоод гүйцэтгэх захирал нь удаан хугацаагаар “гадаад сурахаар” явсан гэх явган яриа байх юм. Тэгээд Монголын банкнуудын хариуцлаггуй үйл ажилгааны тухай дууграхаар “та нар банкийг цаашлаад улсын эдийн засгийг эрсдэлд оруулж байна. Савалгаа үүсээд хүмүүс мөнгөө татаад унах юм бол том аюул болно” гэнэ. Энэ үнэн л дээ. Даа ялангуяа “Худалдаа Хөгжлийн банк” бол нээрээ л дэлхийг бидэнтэй холбодог санхүүгийн гүүр. “Худалдаа Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаа доголдох юм бол арай ядан дэнжгэнэж байгаа төгрөгийн ханш шалан дээр унаж, бид бүгд хохирно. Мөн манай өнөөгийн засаг төр эдийн засгийн мэдрэмжгүй, айдас хүйдэс дагуулсан шийдвэрүүд гаргаж байгаа гэдэг нь ч үнэн. Гэхдээ салбараа мэдсээр байж эргэлзээтэй бизнесүүдэд нэрээ хутгаж, бидний хадгаламж, өөрсдийн үйл ажиллагаа, улс эх орныхоо эдийн засгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулсан хариуцлагийг банк үүрэх ёстой. Эрсдэл өндөр бизнесс рүү орсноор өндөр ашиг олдог байж болно гэхдээ банкны нэр хүнд, харилцагчдын итгэл танай банкны хамгийн үнэтэй хөрөнгө.
Монголын ядарсан иргэд хадгаламж, санхүүгийн харилцаагаараа өгч байгаа хэдэн төгрөгийг учир бэтүүлэг бизнесүүдэд оруулж үүнийхээ үр дүнд эдийн засгийн савалгаа үүсгэх ёс зүйн эрх аль ч банкинд байхгүй. “Худалдаа Хөгжлийн банк” татвар төлөгчдийн мөнгиийг дамжуулагч банкны журмаар зээлдүүлэхдээ гаргасан шийдвэрүүдийн талаар бид дараагийн нийтлэлдээ хөндөх болно.
Иргэдийн индэр:
Асуулт 1: Та хүүгүй, хугацаагүй, барьцаагүй зээлийг аль нэгэн арилжааны банкнаас авч чадах уу?
Асуулт 2: Монголын арилжааны банкуудын зээлийн хүү бага байсан бол юунд ашиглах вэ?