“Facebook” болон “Instagram”-ын ажиллагаанд гэмтэл гарч хэрэглэгчид social ертөнцөөс тасарчээ. “Facebook” болон WhatsApp мессенжерын холболтод ч мөн доголдол гарсан байна. Одоогоор юунаас болж ийнхүү доголдох болсон нь тодорхойгүй аж. "Facebook" компанийн түүхэнд энэ хамгийн том ноцтой доголдлын нэг болжээ. 2008 онд тус компани ижил төстэй асуудалтай тулгарч байжээ. Тухайн үед “Facebook” 150,0 сая хэрэглэгчтэй байсан бол одоо энэ тоо 2,3 тэрбумд хүрсэн байна. "Бид зарим хүмүүс “Facebook”-ийг хэрэглэхэд бэрхшээлтэй байгааг мэдэж байна. Доголдлыг аль болох түргэн арилгах дээр ажиллаж байна " гэж компанийн мэдэгдэлд бичжээ. Цахим сүлжээнд “Facebook” гол хуудас нээгдэж байгаа ч хэрэглэгчид ямар нэгэн пост хийж чадахгүй байгаа аж. “Instagram”-ын хэрэглэгчид ч мөн ялгаагүй хуудсаа шинэчилж, зураг оруулах боломжгүй байна. Хэрэглэгч ихтэй нийгмийн цахим сүлжээний ажлыг хянадаг Downdetector үйлчилгээний мэдээлснээр доголдол дэлхийг хамарсан байна. Facebook компанийн бас нэг хавсралт бизнес харилцааны Workplace ч мөн ялгаагүй доголдсон аж. Буйнос-Айруст ажиллаж амьдардаг дизайнер Ребекка Букер “BBC”-ийн сурвалжлагчид “Хувийн хэрэгцээнд “Facebook” тасалдлаа гэхэд одоо яахав гэсэн. Гэтэл энэ том компаниар дамжуулан ажлаа хийдэг бид үнэхээр эрсдэлтэй байна. Би өөрийн багийн Нью-Йорк дахь салбартайгаа цахим шуудангаар л харилцаж байна” гэж ярьсан байна. Эл доголдол АНУ-д улс төрчдийн дунд “Facebook” болон түүнтэй ижил төстөй том компаниудыг үндсэн хэсэгт хуваах тухай халз тулаан болж байх үеэр гаргчээ.