Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулж буй Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Тэмцээнд 50 орны 13-17 насны 200 гаруй өсвөрийн туйванч өрсөлдөж буй юм.
Охидын 71 кг-ын жинд 17 настай Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр 105 кг-ыг өргөж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч боллоо.
Өмнө нь М.Анхцэцэг залуучууд болон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин болж байв. Дээрх тэмцээний 59 кг-д өрсөлдсөн Б.Хонгорзул шагналт тавдугаар байр эзэллээ.