Сэлэнгэ аймагт өнгөрсөн долоо хоногт машин, гарааш, байшин гээд таван айлын эд хөрөнгийг галдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Энэ хэрэгт холбогдуулан олон хүнийг шалгасан ч гэмт хэрэгтнийг илрүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Сэлэнгэ аймгийн цагдаа, тагнуулын байгууллагаас хамтран хэргийг шалгаж байгаа ч одоогоор эзэн холбогдогч, сэжигтэн тогтоогдохгүй байгаа талаар тус аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж өгүүллээ. Харин энэ хэрэгт холбогдуулж хоёр хүүхдийг сэжиглэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан.
Энэ талаар тус аймгийн цагдаагийн болон прокурорын эрх бүхий ажилтнуудаас тодруулахад “Одоогоор уг хэрэгтэй холбог дуулан хүн сэжигтнээр тооцон шалгаж байгаа зүйл алга. Бид эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Бага насны хоёр хүүхэд холбогдуулан шалгаж бай гаа гэдэг бол ташаа мэдээлэл” гэв.
Г.ОРЧЛОН