Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани газрын тосны XX талбайд өрөмдлөг хийхээ мэдэгдлээ. Тодруулбал, XX талбайн “Хөх дэглий-1” хэсэгт энэ оны өрөмдлөгөө эхлүүлэх аж. Дараа нь “Ооно-1”, “Халиун буга-1” гэж нэрлэсэн хэсэгт өрөмдлөгийн ажлаа үргэлжлүүлэх гэнэ.
Үүнд шаардлагатай, хүрээлэн буй орчинд нөлөөлөх үнэлгээтэй холбоотой зөвшөөрлийг авснаа, цооногийн цэгүүдийг тодорхойлсноо тус компанийнхан дурджээ. Тэд мөн IV, V талбайд өрөмдлөг хийж буй. Тэдгээрийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа ирэх долдугаар сард дуусаж байгаа тул тус бүрийнхийг нь хоёр жилээр сунгахаар бичиг баримтаа бэлдэж байгаагаа мэдээллээ.