Манай улсын хүн амын 80 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэсэн судалгааны дүн бий. Энэ нь 200 гаруй төрлийн өвчин үүсгэх үндсэн шалтгаан болдгийг эмч нар хэлэв. Д аминдэм нь нарийн гэдэс, цусан дахь кальци, фосфорын хэмжээг хэвийн байлгаж, хорт бодисыг шимэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн яс сийрэгжихээс сэргийлэн, бамбай булчирхайн дааврыг зохицуулж, бөөрөнд сайнаар нөлөөлнө. Тиймээс Д аминдэмийг хоол хүнс болон нарнаас авч чадахгүй нөхцөлд эмчийн заавраар нэмэлтээр уух шаардлагатайг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн зөвлөж байна. Уг витаминыг өвөл, зуны улиралд хэрхэн нөхөх талаар дурдъя.