Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Олимпын бус спортын төрөл болох бодибилдинг, фитнесийн тамирчид дэлхийн аварга болохоос гадна “Арнольд классик” тэмцээнд түрүүлэхийг зорьдог. Өдий хүртэлх хугацаанд эл тэмцээнээс ганцхан монгол тамирчин медаль хүртсэн нь хэр чансаатай, өрсөлдөөнтэйгийнх нь илрэл.
Тэгвэл “Арнольд классик”-ийн хошой аварга, Гавьяат тамирчин Г.Доржийн амжилтыг дэлхийн аварга Д.Энх-Эрдэнэ үргэлжлүүлэв. ОУХМ цолтой, УАШТ-ий 15 медальтай тэрбээр АНУ-д зохион байгуулж, 700 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-д оролцоод мөнгөн медаль хүртэв. Ингэснээр эл спортоор 19 жил хичээллэж буй Д.Энх-Эрдэнэ “Арнольд классик”- аас медаль авсан Монголын гурав, дэд аварга болсон анхны тамирчин болжээ.