Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дунд тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600 мянгаас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна. Иймээс уг өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь умайн хүзүүний дотор ханын эсүүд хэвийн бусаар ихсэх юм. Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 80 хувь орчим нь хавтгай эсийн хорт хавдар байдаг. Булчирхайлаг эсээс үүсэлтэй умайн хүзүүний хорт хавдар цөөн тохиолддог, дээд хэсэгт үүсч эхэлдэг учраас оношлоход илүү хэцүү байдаг.
2012 онд Австрали улсанд умайн хүзүүний 869 шинэ тохиолдол оношлогджээ. Эмэгтэйчүүдэд 85 настайд оношлогдох эрсдэл 152 тохиолдолд 1 байна.
Умайн хүзүүний хорт хавдрын үед илрэх шинж тэмдэг
Умайн хүзүүний эсийн эхэн үеийн өөрчлөлтийн үед шинж тэмдэг илрэх нь бага байдаг. Хэрэв умайн хүзүүний хорт хавдрын эхэн үед эсүүд өөрчлөгдөн, өвчин даамжирвал дараах шинж тэмдгүүд зонхилон илэрнэ. Үүнд:
- Сарын тэмдгийн мөчлөг хооронд цус алдах
- Сарын тэмдгийн мөчлөгийн үед ердийн үеийнхээс олон хоног, их хэмжээгээр цус гарах
- Бэлгийн харьцаанд орсоны дараа цус гарах
- Бэлгийн хавьталд орох үед өвдөх
- Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
- Цэвэршилтийн дараах үед үтрээнээс цус гарах
- Шалтгаангүйгээр ядрах
- Хөлөөр хавагнах буюу хөл хөөх
- Ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан
Умайн хүзүүний хорт хавдрын бараг бүх тохиолдол нь хүний паппилома вирусын /HPV/ өндөр эрсдэлтэй зарим хэв шинжийн байнгын халдвараас үүсдэг. Энэ нь умайн хүзүүний хорт хавдрын хамгийн том эрсдэл хүчин зүйл юм. Умайн хүзүүний хорт хавдрын бусад гол эрсдэлт хүчин зүйлд тамхи багтана.
10 эмэгтэй тутмын ойролцоогоор 8 нь амьдралынхаа явцад бэлгийн замын HPV халдвар авсан байдаг. HPV-ын халдвартай ихэнх эмэгтэйчүүд хэзээ ч умайн хүзүүний хорт хавдраар өвддөггүй ба зөвхөн HPV зарим цөөн хэдэн төрөл нь л умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.
Эмэгтэйчүүдэд диэтилстилбестерол (эмэгтэй хүний эстроген дааврын зохиомол хэлбэр) умайд илэрхэд умайн хүзүүний хорт хавдрын эрсдэл ихсэж байдаг. Энэ талаар эндээс here дэлгэрэнгүй уншиж болно.
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлт
ПАП наац
Умайн хүзүүний эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөрт бэлгийн харилцаанд орж болох 18-70 насны бүх эмэгтэйчүүдэд тогтмол Пап сорил өгөхийг зөвлөдөг. Эмэгтэйчүүдэд Пап сорилыг 18-20 наснаас эхлэн 1-2 жил тутам эсвэл бэлгийн харилцаанд орсоны дараа тогтмол өгч эхлэх шаардлагатай.
HPV сорил
2017 оны 5 дугаар сарын байдлаар Пап сорил нь HPV-н сорилоор солигдох ба 27-74 насны эмэгтэйчүүдийг 5жил тутамд хамруулна. Энэ нь умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Умайн хүзүүний хорт хавдрын оношлогоо
Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох энгийн шинжилгээнд дараах шинжилгээнүүд хамаарна:
Үтрээг дурандах
Дурангаар умайн хүзүүний хаана хэвийн бус эсүүд байрлаж байна, юутай төстэй байгааг нь тогтооно. Эмч толийг үтрээрүү оруулаад үтрээ болон умайн хүзүүний талбайг томруулж дурандана. Таны биерүү гүн оруулахгүй.
Эдийн шинжилгээ, шаантаг хэлбэрээр эдийн шинжилгээ авах буюу том дэгээгээр өөрчлөлттэй хэсгээс тайрах
Эмч умайн хүзүүний гадаргуугаас бага хэмжээний эд авч, лабораторит микроскопиор шинжлүүлэхээр илгээнэ. Эдийн шинжилгээг үтрээ дурандахдаа авч болно.
Умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ
Үе шат тодорхойлох
Хэрэв умайн хүзүүний хорт хавдар тодорхойлогдон умайн хүзүүний гадна давхаргад хэвийн бус эс олдвол 0 зэрэг, давсаг, шулуун гэдэс эсвэл ойр байрлах бусад эрхтэнд хорт хавдар үсэрхийлсэн бол IV зэрэг гэх мэтээр үе шатыг тогтооно. Ингэснээр танд тохирох хамгийн сайн эмчилгээг эмч төлөвлөхөд тустай.
Эмчилгээний хэлбэрүүд
Эмчилгээ нь өвчний үе шатаас хамаарна. Өвчний эхэн үед, том биш хэмжээтэй (4см-аас бага) бол мэс засал эмчилгээ, заримдаа үргэлжлүүлэн хими туяа эмчилгээ хийнэ.
Хэрэв хавдар бага бол конус хэлбэрээр эсийн шинжилгээ авч болно: зарим тохиолдолд гистерэктоми буюу умайг авах мэс ажилбар хийгдэнэ.
Хэсэг газарт, өвчин даамжирсан бол хими эмчилгээг (цисплатин) туяа эмчилгээтэй хавсруулан хэрэглэнэ.
Үсэрхийлсэн бол хими эмчилгээг (платин/флурурацил) эсвэл хөнгөвчлөх эмчилгээг дангаар нь хийнэ.
Хөнгөвчлөх эмчилгээ
Умайн хүзүүний хорт хавдрын зарим тохиолдолд эмчилгээний баг танд хөнгөвчлөх эмчилгээ хийх талаар ярилцана. Хөнгөвчлөх эмчилгээний зорилго нь хорт хавдрын шинж тэмдгийг багасгаж таны амьдралын чанарыг сайжруулна.
Умайн хүзүүний хорт хавдрын тархалтыг удаашруулж, хөнгөвчлөх эмчилгээ нь өвдөлт намдаан, бусад шинж тэмдгийг хянахад тусална. Эмчилгээнд туяа, хими эмчилгээ болон бусад эмэн эмчилгээ хамаарна.
Эмчилгээний баг
Эмчилгээний төрлөөс хамааран эмчилгээний багт төрөл бүрийн хэд хэдэн нарийн мэргэжилтнүүд багтана. Үүнд:
- Эмэгтэйчүүдийн эмч
- Эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмч
- Туяа эмчилгээний эмч
- Хавдар судлаач эмч
- Хавдрын асаргааг зохицуулагч
- Хоол судлаач
- Эрүүл мэндтэй холбоотой бусад мэргэжилтнүүд, сэтгэлзүйч, физик эмчилгээний эмч
Умайн хүзүүний хорт хавдрын тавилан
Өвчний явц нь хүн бүрийн хувийн онцлогоос хамаарах тул эмч урьдчилан таамаглах боломжгүй. Хэдий тийм ч эмч таны эрүүл мэндийн байдал, нас, өвчилсөн өвчин, умайн хүзүүний хорт хавдрын төрөл, өсөлт, шинжилгээний хариу зэргээс үндэслэн үүсч болзошгүй өвчний явцыг таамаглана.
Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх тусам эмчилгээ үр дүнтэй байна. Ихэнх эмэгтэйчүүдийн эрт үе шатандаа байгаа умайн хүзүүний хорт хавдар эмчлэгддэг. Австралид умайн хүзүүний хорт хавдар оношлогдсон эмэгтэйчүүдийн 72 хувь нь амьдрах хугацаа 5 жил байсан.
Умайн хүзүүний хорт хавдарын эмчилгээ нь жирэмслэхэд бэрхшээлтэй эсвэл боломжгүй болгодог. Хэрэв танд нөхөн үржихүйн асуудал чухал бол эмчилигээ эхлэхийн өмнө эмчтэйгээ ярилцана.
Австралид 1991 оноос умайн хүзүүний хорт хавдрын үндэсний хөтөлбөрийг эхлүүлснээр умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барсан хүмүүсийн тоо 2 дахин багассан.
Умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх
HPV вакцин
Вакцин А-ыг сайжруулан, умайн хүзүүний хорт хавдартай ихээхэн хамааралтай HPV төрлөөс урьдчилан сэргийлж байна. Одоогоор Австралид Gardisal болон Сervarix вакциныг хэрэглэж байна. Австралийн үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөөр 12-с дээш насны охидыг HPV вакцинаар дархлаажуулж байна. 2013 оноос хойш үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт хөвгүүдийг хамруулсанаар эрэгтэйчүүд өртөх боломжтой HPV-ын шалтгаант зарим хавдар болон өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй.