Нийслэлийн МАХН-ын байранд уржигдар шөнө хулгай орсон тухай мэдээлэл цагдаагийнханд иржээ. Хулгайч тус намын дэд дарга болон туслахынх нь компьютерийн процессороос өөр зүйл аваагүй байна. Дэд дарга Д.Энхтөрийн өрөөний цонхны хашлагыг эвдэж, цонхыг нь хагалан дотогш нэвтэрснийг харуулын албаныхан мэдэгдээгүй аж.
МАХН-ын удирдлагууд анхан шатны үүр хороодод явагдсан хэлэлцүүлгийн дүн болон бусад нууцын зэрэглэлтэй чухал албан бичиг, удахгүй болох их хурлын талаарх мэдээлэл бүхий процессорыг хулгайлсныг зохион байгуулалттай халдлага хэмээн үзэж байгаагаа хэллээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Б.ЭНХ