“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2016 оноос ЭМЯ, ДЭМБ, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сантай хамтран хэрэгжүүлж буй. Төслийн багийнхан өчигдөр хуралдаж, ажлын явцаа тайлагнав.
2017-2018 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгийн сонгосон сумууд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн хоёр төвд мобайл ЭХО, рентген, даралтын аппарат зэрэг 23 нэр, төрлийн, 310 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сурган, 35 737 хүнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулжээ. Мөн 41 сая төгрөгийн үнэтэй, “Gene-Xpert” төхөөрөмжийг Увс, Сүхбаатар аймгийн эмнэлэгт нийлүүлсэн байна.