ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач нь хувцсаараа өөрийгөө боомилж, амиа хорлосон байж болзошгүй гэнэ. Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байжээ. Харин ЦЕГ-аас мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд хэргийг БГД-ийн Цагдаагийн II хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба /МБА/ хамтран шалгаж байгаа юм байна.