Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах, эсэх талаараа хэлэлцэн шийдвэрлэдэг.
Улмаар шийдвэрээ гурав хоногт багтаан Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр хүргүүлдэг байна. Хуульд заасан 50 хоног өнгөрсөн 19-нд дууссан юм. Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр 14 компани нийт 61.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах нь тодорхой болжээ. Тэдгээрийг дор үзүүлэв.