“Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн жил орон нутгийн ханган нийлүүлэгчдээс 12 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оныхоосоо 4.3 тэрбум төгрөг буюу 30 гаруй хувиар өссөн дүн юм. Ингэснээр сүүлийн дөрвөн жилд тус компанийн орон нутгийн үйлдвэрлэгчдэд зарцуулсан хөрөнгө 31.9 тэрбум төгрөгт хүрчээ.
Худалдааны дийлэнхийг баяжмалын шуудай, ган бөмбөлөг, ажлын хувцас, түүхий резин, лед гэрэл, электрод эзэлсэн аж.
Мөн тус үйлдвэрийнхэн 2017 онд нийгмийн хариуцлагын ажилд 60.5, өнгөрсөн жил 84.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.