Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.3 дахь хэсэг, БОАЖ-ын сайдын зөвлөлийн хуралдаанаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий 34 мэргэжлийн байгууллагын эрхийг цаашид сунгахгүй байх шийдвэр гарчээ.
Уг шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд баталгаажуулсан байна. Тодорхой хэлбэл, “Ногоон алт консалтинг”, “Гүнгийн хажуу”, “Дифф тэнхлэг”, “Энх энвайрмент консалтинг”, “Эко хайрхан”, “Алтан эрхэст Од” гэсэн зургаан мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд чадавхын үнэлгээ хийхэд шаардлага хангаагүй тул эрхийг нь цуцалжээ.
Мөн аттестатчилалд хамрагдаагүй “Грийн энвайронментал консалтинг”, “Алтан зургаадай”, “Азиан экологи ресурс” зэрэг нийт 28 мэргэжлийн байгууллагын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг цаашид сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.