БНСУ-аас манай оронд агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх болов. Тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа “КОТРА Улаанбаатар” гадаад худалдааны төлөөлөгчийн газар, нийслэлийн Тээврийн газрынхан хамтран, автобусны яндангаас гарах хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах боломжтой шүүлтүүрийг Монгол Улсад нэвтрүүлэх аж.
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нийт 24 автобусанд уг төхөөрөмжийг суурилуулан туршихад хорт утааг 95 хүртэл хувь бууруулсан аж. Цаашид том, жижиг оврын нийт 1900 гаруй автобусанд суурилуулахаар төлөвлөжээ.