Австралийн Голд-Кост хотод амьдардаг Шерил Луиз Брукс хэмээх бүсгүй дөрвөн жилийн өмнө гоо сайхны хагалгаанд оржээ. Түүнд мэс засал хийсэн Лукас Страдвик эмч хэдэн сарын өмнө шүүхэд Бруксийн талаар гомдоллосны улмаас бүсгүйг баривчилсан байна.
“Өвчтөн” эмэгтэй эмчдээ сэтгэл алдсан гэнэ. Тэд хайр сэтгэлээр холбогдон хэдэн сарын турш дэр нэгтгэж. Ингээд хоёр тийш болжээ. Гэсэн ч бүсгүй эмч эрийг тавьж явуулахыг хүсээгүй учир гурван он дамнан мөрдөж мөшгөж, зөвхөн өнгөрсөн жил гэхэд 4972 захиа илгээж, сэтгэл санааны дарамт учруулсан байна.
Утасны дугаар, амьдардаг газраа сольсон ч тусыг эс олсон эмч цагдаагийн байгууллагад хандаж, нойтон “хамуунаас” салгаж өгөхийг хүссэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт эл хэргийн шүүх хурал болж, Бруксийг 1200 ам.доллароор торгож, Лукас Страдвиктай дахин холбогдохыг хоригложээ.