Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй ярилцлаа. Түүний ярьсан яриаг түүвэрлэн хүргэж байна.
- Монгол Улс ШХАБ дахь ажиглагчийн байр сууриа ахиулах ямар ч шаардлага байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Энэ тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй.
- Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тийм найз л юм бол УБТЗ-ын Оросын талын 50 хувийг Монголдоо аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүл
- Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм.
- Би Ерөнхийлөгч байхдаа Монголын Улс төрийн намын тухай хуулийг тэр чигт нь өөрчлөх хуулийг санаачилж оруулсан ч батлаагүй.
- Монголын төр өнөөдөр хариуцлагагүй байна, хийх ажил их байна. Монгол Улс ардчилал гэсэн хаягтайгаа л үлдсэн.
- Би Ерөнхийлөгчийн албанаас буухдаа Х.Баттулгад ширээн дээр нь захиа үлдээсэн. Найман жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан захиа үлдээсэн, уншсан гэж найдаж байгаа.
- Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн.
- Би "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө "Эрдэнэт"-ийн 49 хувь, Таван толгойн орд газрын тухай хулгай луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина.
- Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй.
- Саяхан Улсын Ерөнхий Прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй.
- Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө. Т.Ганболдын гэх "Корпорейт" зочид буудалд би хонож үзээгүй.
- Х.Баттулга намайг таван жил харлуулсан. Та нар надтай 5 жил харлуулсан хөөсөөр нь ярьж байна.
- Намайг муу тарвага, тарваганы нүхэнд өссөн. Цаазын ялыг сөнөөсөн. Х.Баттулга, Мөнхбаясгалан хоёр нийлээд тавилттай жүжиг тавьж байна гээд.