Хөвсгөл аймагт бага насны охиныг хүчирхийлж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан.
Уг хэрэгт тус айм гийн иргэн Н.Мөнх-Оргилыг холбогдуулан шалгаад гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Мөр дөн байцаалтын явцад түүнийг дээрх хэргийг үйлдсэн, Баянгол дүүрэгт хоёр охиныг хү чир хийлсэн нь хохирогчдын мэдүүлгээр нот логдсон гэж мөрдөн байцаагчид үзжээ. Нийс лэлийн прокурорын газрын хяналтын прокурор уг хэрэгтэй танилцаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж буй юм.
Н.Мөнх-Оргилд холбогдох эрүүгийн хэрэгт түүний үеэл О.Мөнхбаясгаланг яллагдагчаар тоо - цон прокурорт шилжүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр О.Мөнхбаясгаланг үеэлийнхээ гэмт хэргийг нуун дарагдуулж Хөвсгөл аймагт гэмт хэрэг гарсан өдөр түүнийг “Гэрээсээ гараагүй” хэмээн мэдүүлсэн нь түүнийг буруутгах үндэслэл болсон гэнэ.
Дээрх хоёр хүнийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуульд заасан “Гэмт хэргийн нуун дарагдуулах, хялбарчлах зорилгоор хүний амь бүрэлгэсэн, насанд хүрээгүй хүмүүсийг хүчирхийлсэн, худал мэдүүлэг өгсөн” гэсэн үндэс лэлээр яллагдагчаар тооцсон аж.
Г.Равжаа